Буцах

XMF Хуур Music Festival

Хуур хөгжмийн наадам (XMF) 2017 онд анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж 30000 гаруй залуусыг цуглуулсан Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн наадам болж чадсан.
Хуур хөгжмийн наадам (XMF) нь жил бүр өөр өөр уур амьсгалтайгаар зохион байгуулагдаж олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх, хөгжимд хайртай олон мянган залууcыг нэгтгэх, нийгэм рүүгээ эерэг мессежээр зөв зүйлд уриалах, төв Ази бүс нутгийн жуулчдыг Монгол улс руугаа татдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хөгжмийн наадам болох зорилготой юм.

Холбоос Зургийн цомог

VOICE of Mongolia

"Авьяас, Чанар, Чадвар" гурвын төгс хослолоос бүрдэх “Зөвхөн шилдэг”-үүдийн өрсөлдөх үндэсний шилдэг дуучин шалгаруулах дэлхийн тайз! Мөрөөдөл биелдэг! Шоуны эхний шатанд шүүгчид зөвхөн оролцогчдын дуу хоолойг л сонсож сонгодог тул тухайн оролцогчийн нас хүйс, царай зүс, таньдаг танидаггүй, хамаатан садан энд огтхон ч хамаагүй. Тиймээс энэ бол зөвхөн авьяас, чадвар, мэдрэмжээр нь дүгнэх цэвэр, шударга шалгаруулалт юм. Тийм учраас эхний шатны шалгаруулалтыг “Blind Audition” хэмээн нэрлэдэг.

Шоуны эхний шатанд шүүгчид оролцогчдын дуу хоолойг сонсоод “Баззер”-аа дарж суудлаа эргүүлдэг. Ингэснээр тус оролцогч шоундаа тэнцлээ гэсэн үг. Тэнцсэн оролцогч хэдэн шүүгч эргэж харснаас хамаарч аль шүүгчийн багт орохоо өөрөө шийддэг.
Voice шоу нь зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн байдаг. Аль шүүгчийн багаас ялагч тодрох вэ? гэдэг нь бас нэгэн сонирхолтой өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл шоу маш олон хүнд мөрөөдөлдөө хүрэх боломж олгохоос гадна шүүгчид хоорондоо хэн нь хамгийн сайн продюссер вэ? гэдгээ үзэх томоохон шалгуур болдог. Энэхүү хэвтрүүлгийг манай баг хамт олон тайзны бүхий тоног төхөөрөмжийг цогцоор нь нилүүлж хамтран ажилдаг юм.

Холбоос Зургийн цомог

Mongolia's Got Talent

Үндэсний хэмжээний бахархал болсон Авьяаслаг Монголчууд шоуг Монгол телевиз үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш байнга ТВ-ийн рейтингийн судалгаагаар тэргүүлж, Монголын үзэгчдийг байлдан дагуулсан, бахархуулж, догдлуулсан телевизийн шилдэг контентын нэг болж чадсан билээ. Авьяаслаг Монголчууд шоунд Монгол улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа харуулахыг зорьсон хүн бүр оролцох боломжтой хамгийн ардчилсан шоу нэвтрүүлэг билээ. Мөн шоуны хамгийн том онцлог бол бүх төрлийн авьяас чадвар нэгэн тайзнаа цуглаж чаддагт оршдог юм.

Дуу, бүжиг, хөгжим, элэглэл, уран уншлага гэх мэт ямар ч төрлийн үзүүлбэрээр оролцож болохоос гадна мэргэжлийн уран бүтээлч эсвэл мэргэжлийн бус гэдгийг хамаарахгүйгээр зогсохгүй, хөгшин, залуу ямар ч хүн оролцож болдогоороо бусад авьяасын шоу нэвтрүүлгүүдээс илүү давуу талтай. Мөн телевизийн салбарын шоу нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай шоу нэвтрүүлэг юм. Энэхүү хэвтрүүлгийг манай баг хамт олон тайзны бүхий тоног төхөөрөмжийг цогцоор нь нилүүлж хамтран ажилдаг юм.

Холбоос Зургийн цомог

Гацуурхан NYP

Жил бүрийн шинэ жилээр Улаанбаатар хотод шинэ жилээр зохиогддог бүхий л шинэ жилийн цэнгүүнүүдээс хамгийн тансаг, өвөрмөц, сэтгэл догдлон хүлээлгэж чаддаг онцгой арга хэмжээ юм. Гацуурхан шинэ жилийн цэнгүүн нь жил бүр тогтмол зохиогддог ба тухайн жилийн шилдгүүд нэг дор цугларч гайхалтай нэгэн үдшийг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлдэг өвөрмөц арга хэмжээ юм.

Холбоос Зургийн цомог

Үнийн санал